Монгол, Хятадын шар шороон шуурга Токиод хүрчээ

146

Монгол болон Хятадын зүгээс ирсэн шар шороон шуурга Токио хотод хүрсэн тухай Японы Үндэсний цаг уурын агентлаг мэдээлжээ.
Энэхүү байгалийн үзэгдэл 2021 оны тавдугаар сараас хойш анх удаа Токио хотод ажиглагдаж байна. Японы Нагасаки, Фүкүока, Тоттори мужийн эрх баригчид жолоочдод хандан үзэгдэх орчин муудсан тул замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой байхыг анхааруулжээ. Түүнчлэн, ард иргэддээ хандан хүүхдүүдээ гадаа тоглуулахгүй байж, амны хаалт зүүхийг зөвлөжээ.
Ойрын өдрүүдэд түйрэн Японы нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарч болзошгүй хэмээн цаг уурчид анхааруулсан байна.
 

https://news.zindaa.mn/4kguскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn