Туркийн ерөнхийлөгчийн сонгуульд Режеп Тайип Эрдоган ялалт байгууллаа

341

Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд Режеп Тайип Эрдоган ялалт байгуулсан тухай Туркийн сонгуулийн төв комисс мэдээллээ. Саналын 99.43 хувийг тоолсны дараах дүнгээс харахад Эрдоган 52,14 хувийн санал авсан бол Кылычдароглуг сонгогчдын 47.86 хувь нь дэмжжээ. Нэр дэвшигчдийн хооронд хоёр сая гаруй саналын зөрүү байгаа ч тоолоогүй үлдсэн санал нь дүнг өөрчлөхгүй гэж сонгуулийн зөвлөлийн дарга Ахмет Йенер мэдэгдэв. Ийнхүү төрийн эрхийг 20 жил барьсан Режеп Тайип Эрдоган тав дахь удаагаа ерөнхийлөгчөөр улиран сонгогдож байна. 
Истанбул хотод дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ тэрээр “ Үер ирсэн ч элс үлддэгтэй адил сонгууль болж өнгөрдөг. Гол нь улс орон маань зорилгоосоо хазайхгүй, улс үндэстэн маань эв нэгдэлтэй байх нь чухал. Энэ бол өнөөдрийн сонгуулийн хамгийн том захиас” гэлээ.
Тавдугаар сарын 14-нд болсон эхний шатны санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч 50 хувийн босгой даваагүй тул ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон сөрөг хүчний зургаан намын "Үндэсний холбоо" эвслээс нэр дэвшигч Кемал Кылычдароглу нар дараагийн шатанд өрсөлдсөн юм. 
Эх сурвалж:www.polit.mn 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn