Иргэний үнэмлэхээ гээсэн, гэмтээсэн үедээ хуульд заасан хугацаанд солиулдаггүй зөрчил буурахгүй байна

161


Налайх, Багахангай дүүрэгт Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих зөрчлийн гаралт буурахгүй байгаатай холбоотойгоор дүүргийн прокурорын газраас энэ төрлийн зөрчлийн хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг 2020-2022, 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар судалжээ.
Тус дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих зөрчил 2020 онд хүлээн авч шалгасан нийт гомдол, мэдээллийн 20.7, 2021 онд 25.9, 2022 онд 27.5 хувийг тус тус эзэлж, жил бүр өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Иргэд иргэний үнэмлэхээ хуульд заасан хугацаанд солиулдаггүй, улсын бүртгэлд бүртгүүлдэггүй, хаяж гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн, мөн хуульд заасан хугацаанд солиулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээдэг талаар ойлголт, мэдээлэл дутмаг зэрэг шалтгааны улмаас дээрх зөрчил буурахгүй байна гэж судалгааны дүнгээс үзжээ.
Тиймээс Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газар болон Налайх, Багахангай дүүргийн Засаг дарга нарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллах талаар мэдэгдэл хүргүүлж, урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг эрчимжүүлэхээр төлөвлөсөн байна.
Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд  иргэн 16, 25, 45 нас хүрсэн, хаясан гээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэхээ тус тус солиулна гэж заасан бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлд заасны дагуу 20,000 төгрөгөөр торгодог.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn