Тодруулга: Модноос унгарил гарах үзэгдэл 14 хоног үргэлжилнэ, бид усалж байгаа

190


Нийслэлийн модлог ургамлын дийлэнх нь улиас байдаг. Үүнээс улбаатайгаар жил бүрийн өдийд унгирал буюу модны хөвөн /унгарил/ хийсэж, харшил сэдрээдэг.
Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албанаас энэ жил ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа тухай тодруулахад:
"Улиас модны биологийн хөврөл зургаадугаар сарын эхэн үед явагддаг. Энэ үед бидний модны хөвөн гэж нэрлээд байгаа унгирал гэдэг зүйл агаарт дэгдэж эхэлдэг. Тухайн явц уртдаа 14 хоног л үргэлжилнэ. Энэ жилийн тухайд харьцангуй хүйтэн, оройтож дулаарсан тул өмнө жилийнхийг бодвол биологийн хөврөл нь хожуу явагдаж байна гэж хэлж болно. Бид энэ чиглэлд модыг усалж, норгох л арга хэмжээ авч ажиллаж байна. 2021 онд бол анх хөврөлийг зогсоох тарилгыг туршиж, тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн. Гэсэн ч жил бүр тарилга ашиглах боломжгүй" гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn