Хөрөнгө оруулалтыг хязгаарлах захирамжийг эсэргүүцжээ

293

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хятад улсад хөрөнгө оруулахыг хязгаарлах захирамж гаргасанд холбогдуулан  8 дугаар сарын 10-нд Хятадын ГХЯ-ны төлөөлөгч сурвалжлагчийн асуултад хариулсан байна.  Тодруулбал тэрээр “Бээжингийн цагаар 8 дугаар сарын 10-ны үүрээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гадаад дахь хөрөнгө оруулалтыг хянах механизм байгуулж, АНУ-ын компани нэгж Хятад улсын хагас дамжуулагч, микро электроник, цахим мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулахыг хязгаарлах захирамж гаргажээ. Хятадын тал үүнд ямар байр суурьтай байгаа вэ?” гэсэн сурвалжлагчийн асуултад: "Америкийн тал Хятад улс дахь хөрөнгө оруулалтыг хязгаарлах арга хэмжээ гаргасанд Хятадын тал маш дургүйцэж, эрс эсэргүүцэж байна.

Энэ асуудлаар эрс хатуу байр суурьтай байна.Америкийн тал үндэсний аюулгүй байдал гэдгээр халхавч болгож, Америкийн компаниуд Хятад улсад хөрөнгө оруулалт хийхийг хязгаарлан, аюулгүй байдалд хамруулах, улс төрийн асуудал болгон хэтрүүлж буй нь Хятад улсын хөгжлийн эрх ашгийг хясах зорилготой, эдийн засгийн илэн далангүй айлган сүрдүүлэлт, шинжлэх ухаан технологийн ноёлогч үзэл юм. Америкийн талын энэ үйдэл нь зах зээлийн эдийн засаг, шударга өрсөлдөөний зарчмыг ноцтой зөрчиж, олон улсын эдийн засаг худалдааны журмыг эвдэж, дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн систем, тогтвортой байдалд ноцтой харш саад учруулж, Хятад, Америк хоёр орон, цаашилбал дэлхийн аж үйлдвэрийн салбарын ашиг тусыг ноцтой хохироож байна гэжээ.
 
Н.Уртнасан
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn