Хамгийн СОДОН сонгуулийн нээлт

384


2020.06.02-ны өдөр улс орон даяар 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлсэн. Гэхдээ энэ олон нээлт дундаас хамгийн СОДОНнь Увс аймгийн Ардчилсан намын нээлт болох шиг санагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд 1000 дээл урлуулан ухуулагч нартаа өмсгөсөн нь үнэхээр содон бөгөөд иргэд, олон нийт, сонгогчдыг огшоосон, бахархал төрүүлсэн үйл явдал боллоо гэцгээж байна. Энэхүү 1000 дээлийг тус аймгийн 100 гаруй үйлчид урлажээ.
АН энэ удаад ӨСӨЛТИЙГ ӨРХ БҮРД гэсэн мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн сумын төвөөс эхлүүлсэн бизнесээ дэлхийд гаргасан үндэсний үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч Одонгийн Цогтгэрэл, багийн даргаас эхлүүлэн аймгийн засаг дарга хүртэл бүх шатны ажилласан арвин туршлагатай Дашийн Цэндсүрэн, Хамаг Монгол төслийг санаачлагч, Монгол туургатны хайртай хүү Самандын Жавхлан нарыг Увс аймагт нэр дэвшүүлэн илгээж байгаа аж. Тэд Увс аймгийнхаа иргэд бүрийн орлогожуулах, өрх бүрд өсөлтийг хүргэхээр ЦУГТАА УРАГШИЛНА уриатайгаар сонгуулийн компанит ажлаа үргэлжлүүлж байна.
Нээлтээ эхлүүлэн орлогыг орон нутагт үлдээж буй О.Цогтгэрэлийн багийг нутгийн иргэд идэвхийлэн дэмжиж байгаа ажээ.
Монгол Улсын сонгуулийн 15-р тойргоос нэр дэвшигч Одонгийн Цогтгэрэл, Самандын Жавхлан, Дашийн Цэндсүрэнгийн сонгуулийн штаб

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn