ШӨХТГ: Ипотекийн зээл авахдаа шимтгэл төлсөн иргэдийн мөнгийг арилжааны банкууд буцаан төлөхгүй бол албадан гүйцэтгүүлнэ Нийгэм 2023/09/22 09:49 262 Хуваалцах "Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй" гэх Давж заалдах шатны шүүхийн магадлалыг Дээд шүүхээс энэ сарын 11-нд хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Тодруулбал “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, хэрэглэгчийг хохироох худалдааны хууль бус арга хэрэглэсэн” гэх үндэслэлээр нэр бүхий есөн банканд 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан, үр дагаврыг арилгах шаардлага хүргүүлсэн улсын байцаагчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж Улсын Дээд Шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн юм. Уг шийдвэрийн дагуу арилжааны банкууд 2021, 2022 онд ипотекийн зээл авахдаа 1%-ийн шимтгэл төлсөн иргэдийн мөнгийг буцаан төлөх ёстой болсон.Шүүхийн шийдвэрийг банкууд сайн дураар биелүүлэх хуулийн хугацаа одоогоор үргэлжилж байгаа. Тухайн хугацаанд банкууд шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Улсын байцаагчийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх, шийдвэрийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах шаардлага үүссэн.Тиймээс тус хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд өмгөөлөгч С.Ялалт, Б.Цэнгэл, Г.Чинбат нартай хамтран ажиллах болсон талаараа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ. скачать dle 12.0 262 Хуваалцах Facebook Twitter