Aравдугаар сарын 19-22-нд цэрэг татлага зохион байгуулах байршлууд

219



Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-нд зохион байгуулахтай холбоотойгоор Нийслэлийн Цэрэг татлагын товчоо хуралдаж, цэрэг татлагын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн юм.

Мөн 18-25 насны иргэдийн эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах, Засгийн газрын 2017 оны 144, 2019 оны 441 дүгээр тогтоолоор баталсан Иргэнийг цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэн татах журамд заасан өвчний онош, заалтуудаар тэнцүүлэх, чөлөөлөх асуудлаар санал солилцов.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Бид батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

Иргэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан бичиг баримт, цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ Цэрэг татлагын товчоонд ирж хамрагдана. Мөн цэрэгт татагдах боломжгүй хувийн шалтгаанаа өргөдлөөр бичиж, цэргийн байранд очиж шийдүүлнэ.

Санаатай болон санаандгүйгээр тогтоосон газар, заасан цагт очоогүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Энэ нь коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор 2020, 2021 онд хэрэгжээгүй. Харин өнгөрсөн жилийн хавраас хариуцлага ногдуулж эхэлсэн” хэмээлээ.

Цэрэг татлагыг дараах байршлуудад зохион байгуулна. Үүнд: 

  • Баянзүрх дүүрэг-14 дүгээр сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг-83 дугаар сургууль
  • Баянгол дүүрэг-96 дугаар сургууль
  • Сүхбаатар дүүрэг-31 дүгээр сургууль
  • Хан-Уул дүүрэг-34 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүрэг-5 дугаар сургууль
  • Багануур дүүрэг-“Гүн галуутай” цогцолбор сургууль
  • Багахангай дүүрэг-“Хангай” цогцолбор сургууль
  • Налайх дүүрэг-“Налайх” политехник коллежид зохион байгуулна.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn