Байр суурь: Ерөнхий сайд, хотын дарга хоёр хүч хавсран газрын наймаачид, барилгын компаниудтай үзэлцэж, сонсголоор авлигачдыг зарлана

136


Монголд бугшсан асуудлуудын нэг нь газрын наймаа. Одоогийн байшин, барилгын орох, гарах гарцгүй байгаагийн гай нь авлигачин нөхдүүдийн хараа хяналтгүй олгосон газар. Үүнээс үүдэж олон иргэд хохирох асуудал байгааг хамгийн сүүлд болсон харамсалтай үйл явдал гэрч боллоо.
“Дүнжингарав”-ын уулзвар орчимд хий ачсан машин осолдож, эмгэнэлтэй явдал болсон нь хүн бүхнийг түгшээгээд буй билээ. Олон амь эрсэдсэн. Энэ хэрэг эцэслэн шийдэгдэх болоогүй байна.
Харин ослын дараа Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Улаанбаатар хотын сүүлийн 20 жилийн газар олголт, газрын хувьчлал, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд газар олгосон нь хууль зөрчсөн эсэх асуудлаар нээлттэй, нийтийн сонсгол хийе. УИХ-ын даргад хандаж Түр хороо байгуулъя” чиглэлийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт өгсөн юм.  Удахгүй ч  сонсголын тов гарах бололтой. 
Тэгвэл өчигдөр Хотын дарга Х.Нямбаатар басхүү ширүүхэн үгийг дайлаа. Тэрбээр газрын наймаачид, барилгынхан хэвлэл мэдээллээр над руу дайраад нэмэргүй шүү.  Нэр бүхий этгээдүүдэд газартаа тултал нь бетонон ширэнгэ барьдаг шуналаа татаарай гэж хэлье.
Их Монгол, Баян Монгол, Олимп, Элизабет, Кристал таун зэрэг хотхонууд нийт 40 мянган иргэнтэй. Жижиг аймгаас олон хүн ам, жижигхэн талбайд амьдарч байна. Гэтэл нэг ч сургууль, цэцэрлэггүй. Голден парк гэж гамшиг болсон газар байна. Алтай хотхоны 12 мянган айл ямар ч сургууль цэцэрлэггүй. Кинг тауэрыг барьж байгаа нөхдүүд газраасаа сургууль цэцэрлэг барих газар өгөхгүй бол хүчээр авна, шүүхдэнэ биз.....хэмээв.
Ийнхүү Ерөнхий сайд, Хотын дарга хоёр хүч хавсран газрын наймаачид, барилгын компаниудтай үзэлцэх нь ээ. Цааш хэрхэхийг харж л байя даа. Нүүрсний сонсгол нийгэм даяар нь олны чихийг дэлдийлгэж чамгүй их мэдээллийг иргэдэд өгч эрх баригчдын хэн нь хэн бэ? гэдгийг харуулаад өгсөн билээ. Одоо тэгвэл газрын наймаачдыг хэрхэн түмэнд илчлэхийг нь харцгаая даа. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn