Сэрэмжлүүлэг: Цасанд суусан машинаа гаргах гэж яваад хөлдөж нас баржээ

0

Дорнод аймаг, Гурванзагал сумын Цагаан хошуу багийн “Сайхан булаг” гэдэг газар 43 настай эрэгтэй хөлдөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т 4 хүн суудлын автомашинаар зорчиж яваад автомашинаа цасанд суулгасан байна. Улмаар 43 настай эрэгтэй Б нь ганцаараа автомашинаасаа бууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 18-ны өдрийн 09:40 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Гурванзагал сумын Засаг даргын тамгын газрын 6 ажилтан, 1 автомашинтай 43 настай, эрэгтэй Б-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 15:45 цагт анх цасанд суусан газраас зүүн зүгт 2 км газраас цогцсыг нь олсон байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn