“Гацуурт”-ын Л.Чинбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

“Гацуурт” ХХК-ий ТУЗ-ийн дарга, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2-р багийн нутагт өөрийн жолоодож явсан “Тоёота Ланд круйзер” автомашинаараа иргэдийг хөөж, дайрсан хэрэг өнгөрсөн оны 6-р сард болсон билээ.