“Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” төсөл хэрэгжүүлнэ

114
Нийслэл хот болон Дэлхийн банкны Усны хөтөлбөрийн баг хамтран “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” төсөл хэрэгжүүлнэ. Уг төслийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар талууд санал солилцов. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны инженерийн хэлтсийн дарга М.Балдандорж, Дэлхийн банкны "Усны хөтөлбөр”-ийн ус хангамж, ариутгах татуургын ахлах мэргэжилтэн Чин Ганг, усны мэргэжилтэн Жэймс Тай, зөвлөх Д.Болор болон Д.Алтангэрэл нар оролцсон юм.

“Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” төслийн ажлын даалгавар, ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээ боловсруулахдаа НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хамтарсан ажлын хэсэг гарган зохион байгуулна. Уг төсөл нь Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх гэсэн хоёр ажлаас бүрдэх тул ажлын даалгавар, ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээ гаргах хоёр тусдаа гүйцэтгэгчтэй байхаар тохиролцсон юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn