Налайх дүүрэгт 5 айлын гэр усанд автжээ

130

Нийслэлийн Налайх дүүргийн гурав, дөрөвдүгээр хороонд өчигдөр/2024.06.19/ түр зуурын усархаг бороо орсны улмаас хоёр гэр, нэг байшин, хоёр автомашин усанд автсан байна. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид тухайн газар ажиллаж, гэр байшинд орсон усыг соруулж гаргажээ.
Түүнчлэн Налайх дүүргийн нэгдүгээр хорооны "Уурхайчид"-ын 14, 25 дугаар гудамжинд түр зуурын усархаг бороо орсны улмаас гурван өрх айлын хоёр байшин, дөрвөн гэр усанд автсан байна.
Тухайн газар Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж дөрвөн гэр, хоёр байшинд орсон 85 тонн усыг шавхан гаргаж, 20 метрийн урттай шуудуу ухаж, 1,5 метрийн өндөр, 80 см-ийн өргөнтэй 15 метрийн урттай шороон даланг оройн 18:10 цагт босгож дууссан байна.
Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Зургадугаар сарын 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, зургадугаар сарын 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар усархаг дуу цахилгаантай аадар бороо орно. Ийм иргэд та бүхнийг ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэлээс сэрэмжлүүлж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn