Эрэлч нохой "Boroo" 10 гаруй тарвагыг илрүүлжээ

111


Нийслэлийн хэмжээнд тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврагч-нохой хөтлөгч, ахлах ахлагч У. Батбаяр, эрэлч нохой "Boroo" нар “Эмээлтийн пост”-д үүрэг гүйцэтгэж, тээврийн хэрэгсэлд тарвага тээвэрлэсэн эсэхэд хяналт, шалгалт хийж байгаа юм. Энэ ажлын хүрээнд , эрэлч нохой "Boroo" 10 гаруй тарвагыг илрүүлж, Зооноз өвчин судлалын төв рүү илгээжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn