Дөрвөн хувилбартай iPhone 16 шинэ загвар энэ сарын 20-нд худалдаанд гарна

34

Apple компани “Glowtime” хэмээн нэрлэсэн арга хэмжээнийхээ үеэр iPhone 16 шинэ загвараа  өнгөрсөн шөнө танилцуулав.
Дөрвөн өөр хувилбартай бөгөөд урьдчилсан захиалга нь өнөөдөр нээгдэж, есдүгээр сарын 20-нд худалдаалж эхлэх юм байна.
Энэ удаагийн iPhone загвар хиймэл оюуны Apple Intelligence технологийг үйлдлийн системдээ шингээсэн гэдгээрээ онцлог.
Үүнээс гадна камерын хувьд нэлээд сайжруулж, шинэ үеийн процессороор тоноглож, шинэ товчтой болжээ.
iPhone 16 загвар дотроо iPhone 16, iPhone 16 Plus, iPhone 16 Pro, iPhone 16 Pro Max гэсэн дөрвөн хувилбартай.
Үнийн хувьд өмнөх iPhone 15 загвартайгаа ижил байх юм.
Тухайлбал:
  • iPhone 16: $799 (128GB), $899 (256GB), $1,099 (512GB)
  • iPhone 16 Plus: $899 (128GB), $999 (256GB), $1,199 (512GB)
  • iPhone 16 Pro: $999 (128GB), $1,099 (256GB), $1,299 (512GB), $1,499 (1TB)
  • iPhone 16 Pro Max: $1,199 (256GB), $1,399 (512GB), $1,599 (1TB)iPhone 16 ба 16 Plus хувилбарууд нь өмнөх iPhone 15 хувилбаруудтай адил 48MP үндсэн, 12MP хэт өргөн (ultrawide) өнцгийн камертай үйлдвэрлэгдсэн байна.
    Харин iPhone 16 Pro хувилбарын хувьд 48MP үндсэн, 48MP хэт өргөн өнцгийн, 12MP 5X Zoom татдаг камертай болжээ.
    Үүнд гол өөрчлөлт нь iPhone 15 Pro хувилбарын 3Х zoom камерыг 5Х zoom болгон нэмэгдүүлсэн явдал юм.
    iPhone 16 загварын ultrawide дуран өмнөхөөсөө 2.6 дахин их гэрэл мэдэрдэг болсон тул гэрэл багатай орчинд сайн чанартай зураг буулгах боломжтой болжээ.
    Мөн дүрс, зурагт орон зайн мэдээлэл агуулсан Spatial Video, Spatial Photo боломжууд нэмэгдсэн нь Apple-ийн Vision Pro зүүдэг төхөөрөмжөөр харахад зориулагдсан юм байна.
    Камер нь 4K видео дүрсийг 120 fps (frame rate per second) түвшинд бичдэг болж сайжирчээ. Ингэхдээ бас slow-motion горимд 4K дүрс бичих боломжтой болсон байна.
    iPhone 16 Pro хувилбарууд студийн түвшний дөрвөн микрофоноороо Spatial Audio (орон зайтай дуу авиа) бичих боломжтой болсныг AirPods, Vision Pro зэрэг ийм технологийг дэмждэг төхөөрөмжүүдээр тоглуулах боломжтой болжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn