Залилах гэмт хэрэг өнгөрсөн жилийнхээс 76 хувиар өсжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний найман сарын байдлаар 28,219 гэмт хэрэг бүртгэгдсэний 8,103 буюу 28.7 хувь нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг эзэлжээ. Дээрх статистикаас харахад, сард дунджаар 1,013, хоногт 33 хэрэг бүртгэгдэж байгаа юм. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 293.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан бөгөөд 2023 оныхоос 126 тэрбумаар буюу 76 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн оны мөн үед залилах гэмт хэргийн улмаас 166.7 тэрбумын хохирол учирч байсан аж.