Нисгэгчгүй онгоцонд ашигладаг "микро электроник"-ийг АНУ-аас хууль бусаар ОХУ руу экспортолж байсан Оросын иргэнийг баривчилжээ
Даваа гараг /2024.09.16/-т АНУ-ын Флорида мужид ОХУ-ын иргэн Денис Постовой хоригт хамрагдсан электрон бараа экспортолсон хэргээр баривчлагдсан талаар АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгдсэн байна.
Учир нь Д.Постовой нь 2022 оны 2-р сард Орос Украины газар нутаг руу довтолсоноос хойш АНУ-аас ОХУ руу микро электроникийн эд ангиудыг олж аваад улмаар хууль бусаар экспортолж байсан аж. Эдгээр экспортын микро электроникийг нисгэгчгүй онгоцонд ашиглаж болно" гэж АНУ-ын Хууль зүйн яамны хэвлэлийн мэдэгдэлд дурджээ.
Д.Постовой микро электроникийг Швейцарь, Хонконгоор дамжуулан тээвэрлэж, эцсийн хүрэх газраа нуун дарагдуулж байжээ. Тэрээр Флорида мужийн Сарасота хотод амьдардаг бөгөөд оршин сууж байс ан газраасаа баривчлагдсан байна. Харин мөрдөн байцаалтын явцад Д.Постовой нь Хонконгийн гурван компани, ОХУ-д Вектор групп компанийг эзэмшдэг болох нь тогтоогджээ.
Эх сурвалж: BBC