Налайх дүүрэгт байшин шатаж 48 настай эмэгтэй галд өртөн нас баржээ

104

Налайх дүүргийн 6 дугаар хороонд айл шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 23-ны өдрийн 22:33 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 38 км замыг туулан 23:13 цагт очиход тус тоотод оршин суугч иргэн Н-ийн 9х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн О /48 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn