Улс, аймгийн цолтнууд оролцсон дөрвөн барилдаан болно

35

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард долоон барилдаан зохион байгуулахаар төлөвлөсний эхнийх нь өнгөрсөн бямба гарагт болсон билээ. Тэр нь Монгол бахархлын өдрийн барилдаан байлаа. Тэгвэл одоо улс, аймгийн цолтнууд оролцсон дөрвөн барилдаан бөх сонирхогчдыг хүлээж байна. Мөн сумын цолтнууд болон өсвөрийнхний “Хуурнин шуугигч” барилдаан болно. Барилдааны хуваарийг хүргэе.
Арваннэгдүгээр сарын 9: Баянхонгор аймгийн Богд сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын улам нэмэх начин Ч.Баасанхүүгийн нэрэмжит улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан
Арваннэгдүгээр сарын 16: Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, Монгол Улсын арслан О.Аюурын нэрэмжит улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан
Арваннэгдүгээр сарын 23: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан
Арваннэгдүгээр сарын 24: Монгол Улсад ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Монгол Улсын арслан М.Мөнгөний нэрэмжит улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан
Арваннэгдүгээр сарын 26: Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан
Арваннэгдүгээр сарын 30: “Хуурнин шуугигч” барилдааны 10 жилийн ойд зориулсан хүүхдийн барилдаан тус тус болно.
Жич: Улс, аймгийн цолтнуудын бүх барилдаан 13:00 цагаас эхлэх хуваарьтай байгаа юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn