Налайх дүүргийн Тэрэлж, Гордокийн салдаг уулзварын хогийг долоон удаагийн рейсээр зөөж дуусгажээ
![](http://nutag.mn/uploads/posts/2020-07/1595483687_12115.jpg)
Налайх дүүргийн Тэрэлж, Гордокийн салдаг уулзвар Зүүн чиглэлийн постын дэргэд иргэд хогоо хаяснаас их хэмжээний хур хог үүсгэжээ.
Үүссэн хур хогийг яаралтай арилгах үүргийг Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-т өгсөн тул 2020 оны долдугаар сарын 15-нд тус газраас Зүүн пост, Өнөр амралтын газрын дэргэдэх зам дагуух хог, Тэрэлжийн гүүрэн дээх төвлөрсөн хур хогийг долоон рейсээр зөөн ачиж дуусгасан байна.
![](https://content.ikon.mn/news/2020/7/23/a9j86k_109831530_3677203778973642_7805041253194551165_n_h450.jpg)
![](https://content.ikon.mn/news/2020/7/23/4h4r2i_114248516_3677203765640310_373322134697625058_n_h450.jpg)
![](https://content.ikon.mn/news/2020/7/23/75bhqv_109848589_3677204258973594_4186910246905474241_n_h450.jpg)
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар