Мөрдөн шалгах хэлтсээс 6 объектод нэгжлэг хийв Нийгэм 2025/01/07 14:34 16 Хуваалцах Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 12 дугаар сарын 30-наас 2025 оны 1 дүгээр сарын 5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээллийг шалгав.Үүнээс 2 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 1 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 6 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.Түүнчлэн эрүүгийн 854 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 4 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 843 хэрэг шалгагдаж байна.Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд орон нутагт болон нийслэлд 6 объектод нэгжлэг хийв.скачать dle 12.0 16 Хуваалцах Facebook Twitter