Цар тахлын үед улс орнууд иргэдээ хэрхэн дэмжиж байгаа вэ

413


Дэлхий даяар шинэ төрлийн коронавирус тархаж эхэлсэн цагаас олон улс орон санхүүгийн тогтворгүй байдалд орж, мянга мянган хүмүүс ажлын байраа алдсан билээ. Харин энэхүү хүнд үед гадны томоохон улс орнууд иргэдээ дэмжих олон талын бодлого баримтлан ажиллаж байна.
-АНУ АЙЛ ӨРХ ИРГЭДЭД НЭГ УДААГИЙН МӨНГӨН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЖЭЭ-
Тодруулбал, АНУ-ын Конгрессоос 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдөр айл өрх, иргэдэд нэг удаагийн мөнгөн тусламж үзүүлэх тухай “CARES Act” хэмээх нэртэй хуулийг батлан гаргаж, хэрэгжүүлсэн юм. Уг хуулийн дагуу 99 мянган ам доллараас бага орлого бүхий өрхийн насанд хүрсэн хүн тус бүрт 1,200 ам доллар, 17 хүртэлх насны хүүхэд тус бүрт 500 ам доллар, дөрвөөс дээш гишүүнтэй өрхөд нийт 3,400 ам доллар хүртэлх үнийн дүн бүхий чекийг олгожээ. Мөн АНУ-ын Холбооны нөөцийн банк зах зээлийг тогтворжуулах, санхүүжилтийн нөхцөлийг зөөлрүүлэх үүднээс бондын худалдан авалтаа эрчимжүүлж, 1.5 их наяд ам.доллараар нэмэгдүүлж 5.8 их наяд ам.долларт хүргэжээ. Энэ нь түүхэн дээд түвшинд тооцогдох аж. Бондын худалдан авалтаа нэмэгдүүлсэн нь эдийн засгийн уналтыг сааруулж, хувийн хэвшлээ дэмжсэн алхам гэж үзэж байна. Улс орнуудад ажилгүйдлийн түвшин нэмэгдсээр байгаа. Тухайлбал, АНУ-ын ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн сард 7.1 сая давж, ажилгүйдлийн түвшин 4.4 хувьд хүрчээ.
-ЯПОН УЛС ДНБ-ИЙХЭЭ 20 ОРЧИМ ХУВЬТАЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ЭДИЙН ЗАСГИЙГ ДЭМЖИХ БАГЦ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА-
Дэлхийн гурав дахь том эдийн засагтай Япон улс ДНБ-ийхээ 20 орчим хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийг дэмжих багц хөтөлбөр хэрэгжүүлж байна. Мөнгөн дүнгээр 989 тэрбум ам.доллар бөгөөд тус багц арга хэмжээний хүрээнд бага орлоготой өрхүүдэд 300 мянган иен буюу 2800 ам.долларын мөнгөн туслалцаа үзүүлэхээр болсон байна.
-БНХАУ ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА-
БНХАУ-ын хувьд COVID-19 цар тахалтай холбоотойгоор татварын хөнгөлөлт, нийгмийн халамжийн бодлогоос гадна тусгай зориулалттай бондын хэмжээ нэмэгдэж, төсвийн алдагдал нь энэ онд 6.4 хувь буюу түүхэн дээд хэмжээнд хүрэхээр байна. Тус улсын Засгийн газраас нэмэлт төсвийн дэмжлэг зарлах тохиолдолд төсвийн алдагдал нь оны эцэст ДНБ-ий 9.5 хувьд хүрч нэмэгдэхээр байгаа аж. Дотоод эрэлтийг дэмжих татварын хөнгөлөлтүүд болон нийгмийн халамжийн бодлогын хүрээнд төсвийн орлого нь 900 тэрбум юань буюу ДНБ-ий 0.8 хувьтай тэнцэх хэмжээгээр тасрах нь. Хятадын Ардын банк жижиг банкны заавал байлгах нөөцийн хувийг нэг хувиар бууруулсан. Цаашид ч заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулж магадгүй байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn