Улаан үсний өдрүүд фестиваль болжээ

23


Нидерландын өмнөд хэсгийн Тилбург хот өнгөрсөн амралтын өдрүүдэд урьдынхаасаа илүү өнгөлөг болжээ. Учир нь дэлхийн өнцөг булан бүрээс улаан үстэй хэдэн мянган хүн цугларч, жил бүр болдог фестивальд оролцсон байна. 2025 оны Улаан үсний өдрүүд гэгдэх фестивалийн онцлох зүйлсээс дурдвал, хөгжмийн үзүүлбэр, түргэн хоолны машин, жижиглэн худалдаа байснаас гадна арьсны онцлогт тохирсон нүүр будалт, арьсны хорт хавдраас урьдчилан сэргийлэх сургалт орсон. Мөн гурван өдрийн фестивальд нийт 80 гаруй орноос мянга гаруй хүн хүрэлцэн ирж, оролцжээ.

Энэхүү фестивальд Ням гаригаас бусад хоёр өдөрт үнэ төлбөргүй оролцох боломжтой. Учир нь Ням гаригт хамтарсан зураг татуулдаг бөгөөд зөвхөн төрөлхийн улаан үстэй хүмүүс л оролцдог байна. Дашрамд дурдахад, 2013 оны фестивальд төрөлхийн улаан үстэй 1672 хүн хамтдаа зургаа даруулсан байдаг. Энэ нь төрөлхийн улаан үстэй хүмүүсийн хамгийн том цугларалт хэмээн Гиннесийн дээд амжилтыг тогтоосон байна.

Голландын зураач Барт Роувенхорст 20 жилийн өмнө 15 улаан үстэй загвар өмсөгчийг орон нутгийн сонинд нийтлэгдэх уран бүтээлд оролцохыг уриалсан зар тараажээ. Зар тарсны дараа Роувенхорстын төсөөлөөгүй их хэмжээний хариу ирсэн байна. Тухайлбал, нийт 150 хүн тухайн уран бүтээлд нь ажиллах сонирхолтой байгаа гэдгээ илэрхийлжээ. Улмаар Рувенхорст улаан үстэй хүмүүст зориулсан уулзалт зохион байгуулж эхэлсэн нь өргөжин, тэлж фестиваль болтлоо хөгжжээ. Илбэчин Даниел Хэнк уг фестивальд оролцохоор Германаас иржээ. Тэрбээр "AP"-д хэлэхдээ, "Наадам үнэхээр гайхалтай, учир нь бүх хүмүүс бие биетэйгээ адилхан бөгөөд гэр бүл шиг ханддаг" гэсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn