Төөрсөн, аюул, осол тохиолдсон үед “аврах” гурван үгт хаяг

10

Онцгой байдлын байгууллагынхан программ ашиглан аюул, ослын дуудлагыг иргэдээс гурван үгт хаяг буюу “what3words” аппликэйшнээр авч, байршлыг цаг алдалгүй тогтоон, эрлийн ажиллагааг зохион байгуулж буй. Цаг агаарын аюулт үзэгдэл, салхи, шуурганы үед иргэд төөрөх, сураггүй болохоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулах зорилгоор улсын хэмжээнд иргэн бүрийн гар утсанд байршил тодорхойлох “what3words” аппликэйшн суулгах аяныг өрнүүлж байна. Одоогоор нийт 21 аймгийн хэмжээнд 636 876 иргэний гар утсанд тус аппликэйшныг суулгаж, хэрэглээнд нэвтрүүлжээ. Төөрсөн, аюул, осол тохиолдсон үед “аврах” гурван үгт хаягийг та ч бас гар утсандаа суулгах боломжтой. Тодруулбал, аppstore болон playstore төхөөрөмжөөс үнэ төлбөргүй татаж, ашиглах бөгөөд энэ нь интернэтгүй үед ч ажилладаг тул алслагдсан байршил, газруудад ч тохиромжтой. Ингэснээр хаяг, байршлаа мэдэхгүй үед онцгой байдлын байгууллагад дуудлага өгөхөд хялбар болох нь.
Ташрамд, 2021 онд Өмнөговь аймагт төөрсөн иргэнийг эл аппликэйшны тусламжтай олжээ. Тухайн иргэний гар утас сүлжээтэй байсан тул “What3words” байршил тогтоогч ашиглан зүг зааж, сумын төвд гэрт нь эсэн мэнд ирүүлжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn