Дү Жян Янь байгууламжаас эртний хүмүүсийн ухаан билгийг биширлээ
Дү Жян Янь гэдэг нь эртний Байлдаант улсын үеийн Чинь улсын үед баригдсан усны байгууламж болно. Дэлхийн хамгийн эртний бөгөөд өнөөг хүртэл ашиглагдаж буй далангүй усалгааны байгууламж юм. Тэр нь Минь мөрний байгалийн нөхцөлд тулгуурлан үерээс хамгаалах, усалгааны үүргийг зэрэг гүйцэтгэдэг байна.
Тодруулж яривал эхний алхамд цаст уулнаас эх авсан Минь мөрний усыг Юйлэй уулыг сэтлэн Чэндү хотруу татсан байна. Уулыг сэтэлсэн энэхүү амыг “Бао Пин Көү” буюу “Эрдэнийн лонхны ам” гэдэг аж. Дараа нь хэтэрхий их ус урсаж ирэн Чэндү хотод үерийн гамшиг учруулахаас сэргийлэн дээд урсгалд нь “Юйзүй” буюу “Загасны ам” нэртэй байгууламж барьж, Миинь мөрнийг хоёр урсгал болгон салбарлуулж, угийн урсгалыг “Гадаад мөрөн” хэмээн, “Эрдэнийн лонхны ам”-руу салбарлаж гарсан урсгалыг нь “Дотоод мөрөн” гэж нэрлэжээ.
“Юйзүй” буюу “Загасны ам”
Эртний ус хаших аргачлалтай танилцаж буй нь
Зуу гаруй жилийн түүхтэй дүүжин гүүрээр гол гаталлаа




