91 агуулахад 60 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлсөн

478


Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон сайжруулсан түлшний нөөцийн асуудлаар мэдээлэл хийлээ. 
Тэрбээр "Нийслэлийн Засаг даргын захирамжаар өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын аян зарлаж, сайжруулсан түлшний галлагааны зааварчилгаа, угаарын хий мэдрэгчийг ашиглах заавар, угаарын хийн хордлогоос сэргийлэх сэрэмжлүүлгийг хэвлүүлэн нийт төвийн зургаан дүүргийн 220 мянган айл өрхөд тараах ажлуудыг хийж байна.
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажил байгаа. Тодруулбал, нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдсан таван агуулахад нийт 2,300 тонн, “Тавантолгой түлш” ХХК-ийн 57 саравчинд 24 мянган тонн, түрээсийн 29 агуулахад 18 мянган тонн нийт 91 агуулахад 60 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлсөн" гэв.
Шинээр шилжин ирж буй айл өрхөд есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн 15,131 ширхэг угаарын хий мэдрэгч, сайжруулсан түлшний сайн карт тараана.
Түүнчлэн агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орсон Сонгинохайрхан дүүргийн 21, Баянзүрх дүүргийн 20, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо болон бусад хороодод шинээр шилжин ирж буй айл өрхөд есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн 15,131 ширхэг угаарын хий мэдрэгч, сайжруулсан түлшний сайн карт тараах ажлыг зохион байгуулна гэдгийг хэлэв.
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn