ЭМЯ: Амгалан гаалийн ажилтнаас коронавирусийн халдвар илэрлээ

494
Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2020.12.11) мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон,  аймгийн салбар лабораторид арванхоёрдугаар сарын 11-ний 11.00 цагийн байдлаар нийт 20633 сорьцод шинжилгээ хийсэн байна. Нийт долоон хүнээс Covid-19-ийн халдвар илэрлээ.
Улаанбаатар хотод зургаан тохиолдол илэрсэн бөгөөд хоёр нь Амгалан гаалийн ажилтан болон түүний хүү үлдсэн нь өмнөх батлагдсан тохиолдлуудын дөрвөн хавьтлаас тус тус илэрлээ.  Нэг нь Сэлэнгээс илэрлээ.  Монгол Улсад батлагдсан  тохиолдол 905 болов. Үүнээс эдгэрсэн 473, нийт 423 хүн эмчлэгдэж буйн дотор биеийн байдал нь маш хүнд нэг хүнд тав, хүндэвтэр 76, хөнгөн 341 хүн, нутаг буцсан есөн хүн байна.
  • Улаанбаатар хотод шинээр зургаан тохиолдол, нийт тохиолдол 138
  • Сэлэнгэд шинээр нэг тохиолдол, нийт тохиолдол 208
  • Дорноговьд нэмж илрээгүй, нийт тохиолдол 31
  • Орхонд нэмж илрээгүй, нийт тохиолдол 25
  • Дархан-Уулд нэмж илрээгүй, нийт тохиолдол 45
  • Говьсүмбэрт нэмж илрээгүй, нийт тохиолдол 4
  • Архангайд нэмж илрээгүй, нийт тохиолдол 3
Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 1035 хүн байна. Гаалын ажилтны ойрын хавьтлын 35 хүнээс одоогоор халдвар илрээгүй байна.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Улсын хэмжээнд 371,872 хүн Сovid-19-ийн шинжилгээнд хамрагдаад байна. Тайвань улсад цар тахлаас урьдчилан сэргийлэн хүний бөөгнөрөл үүсгэхгүй цахимаар ажил хэргээ явуулж, хил гаалийн хяналтаа чангатсан. Тус улс эхний ээлжинд агаар дуслын замаар халдвар тарахыг таслан зогсоож, дараа нь ахуйн хавьтлын халдвар дамжих эрсдлийг зогсоосон. Японд хүн бүр дотоод гадаад орчинд амны хаалт зүүж, 3-4 ээлжээр төрийн болон төрийн бус байгууллагууд нь ажиллаж, цахимаар ажлаа явуулж байна. Энэ амьдралын шинэ хэв маягийг манай улс хэрэгжүүлж эхэлвэл халдвар тархах эрсдэл багасна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn