Таван давхрын тагтнаас унаж гэмтжээ
Нийслэлийн Налайх дүүргийн 8 дугаар хорооны “Нисэх”-ийн 40 дүгээр байр 9 давхар орон сууцны барилгын 5 дугаар давхрын тагтаас хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 01.20-ны өдрийн 20:35 цагт хүлээн авсан байна.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид очиход тус байрны иргэн М /17 настай, эмэгтэй/ унаж гэмтсэн байсан тул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ.