Налайх дүүрэгт батлагдсан 2 тохиолдлын явсан МАРШРУТ

314


Налайх дүүрэгт хоёр тохиолдол батлагджээ. Тиймээс өнөөдөр 13.11 цагийн орчимд дүүргийн Онцгой комисс шуурхай хуралдан, тандалтын баг гарган халдвар тандалт хийн, 16.30 минут гэхэд 2 батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг ХӨСҮТ-д тусгаарласан байна. Харин ар гэрийнхнийг нь БЗД-т буудалд тусгаарлажээ. 
Одоогийн байдлаар НЭМҮТ-ийн 4 тандалтын баг ажиллаж ойрын 7, дам 63, ойролцоо 4 гудамжны 70 орчим айлын шинжилгээг авч ХӨСҮТ-д илгээхээр бэлдэж байна.
Мөн үйлчлүүлсэн газар нь тодорхой гарсан тул одоогоор 1 гудамж, 1 орц, 2 худалдааны төв, 1 албан байгууллагад тодорхой хугацаагаар хэсэгчилсэн хорио тогтоогоод цагдаагийн болон онцгой байдлын албан хаагчдын хяналтанд авч, шинжилгээ гартал хорионд байлгах аж.
Эдгээр 2 тохиолдол нь хоёулаа Налайх дүүрэгт амьдардаггүй, харьяаллын бус хүмүүс байна. Бүх маршрут тодорхой гарсан ба ихэнх маршрут СХД-ийн нутаг дэвсгэр, SUNDAY плаза, TBD андууд, бичил хороолол, Хархорин худалдааны төвөөр явсан маршрут гарч байна.
Харин нэг иргэн нь 2021.02.01-ны өдөр 18:00 цагийн орчим хот руу автобусаар явсан тул энэ маршрутад цагдаагийн байгууллага хяналт судалгаа хийж байгаа. Иймд энэ цаг хугацаанд автобусаар хотруу явсан иргэд харьяа дүүрэг, оношлогооны төвд шинжилгээ өгч өөрийгөө хянаарай гэж Налайх дүүргийн Шуурхай штабаас мэдээлж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn