Налайх дүүргийн 2, 8 дугаар хорооны иргэд шинжилгээнд хамрагдаж байна

406
Налайх дүүргийн 2 болон 8 дугаар хорооны иргэдийг өнөөдөр "Нэг хаалга-нэг шинжилгээ"-нд хамруулж байна. Эрүүл мэндийн төвөөс суурин 5, явуулын 3 баг ажиллаж иргэдээс шинжилгээ авч байгаа юм. Шинжилгээний цэгүүдийн зохион байгуулалт, явцтай дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар газар дээр нь очиж танилцлаа.
11 цагийн байдлаар 2 дугаар хорооны 810 иргэн шинжилгээнд хамрагдахаас 531 иргэн хамрагдаж 48 хувьтай байна.
8 дугаар хороонд 1098 иргэн шинжилгээнд хамрагдахаас 342 иргэн хамрагдаж 31 хувийн явцтай байна.
Дүүргийн дундаж 45,7 хувьтай байна.
Одоогоор шинжилгээний цэгүүд бүгд хэвийн ажиллаж өрх бүрийн төлөөлөл иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг шуурхай зохион байгуулж, дугаарлаж байгаа иргэдийн зай бариулах, ахмад настан болон жирэмсэн эхчүүдийг дараалал харгалзуулахгүйгээр шинжилгээнд хамруулж ажиллахыг дүүргийн Засаг дарга үүрэг болголоо.
Дашрамд мэдээлэхэд, шинжилгээнд хамрагдсан худалдах үйлчилгээний салбар болон төрийн албан хаагчид дахин шинжилгээнд хамрагдах шаардлагагүй.
Маргааш буюу хоёрдугаар сарын 18-ны өдөр дүүргийн 4, 6 дугаар хороонд "Нэг хаалга-нэг шинжилгээ"-г зохион байгуулна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn