Сонсголын бэрхшээлтэй хүүхэд залууст чиглэсэн төсөл хэрэгжинэ

376


“Монгол Экологи Төв” ТББ нь Австралийн засгийн газрын 2020-2021 оны бичил төслийн хөтөлбөрт “Сонсголгүй, сонсголын бэрхшээлтэй залуусыг Монголын тогтвортой хөгжилд оролцуулах” төслөөрөө шалгарчээ.
Төсөл нь cонсголгүй, сонсголын бэрхшээлтэй хүүхэд залууст иргэний эрх үүргийнх нь талаар ойлгуулж, байгалийн болон соёлын өвийг удирдан зохицуулах, Монгол Улсын тогтвортой хөгжилд тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилготой.
Төслийн хүрээнд сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуульд хөгжлийн танхим байгуулж, тохижуулах аж. Ингэснээр сурагчид хичээлээс гадуур бие даан өөрийгөө хөгжүүлэх боломжтой болно.
Тэдэнд хичээлээс гадуурх боловсрол хүртээмжгүй байдаг тул байгаль орчин, тогтвортой хөгжил, манлайлал, санхүү, эрүүл мэнд, сэтгэл зүйн сэдвээр дохионы хэлмэрчийн тайлбартай видео хичээл бэлтгэнэ. Мөн сонсголын бэрхшээлтэй хүүхдийн төлөөллийг тусгай хамгаалалттай газар түшиглэсэн зуны зусланд байгаль орчин, экологийн практик мэдлэг олгох аж.
“Монгол Экологи Төв”ийн хөтөлбөрийн зохицуулагч А.Одонтуяа: “Бид одоогоор 29 дүгээр тусгай сургуулийн хөгжлийн танхимын засвар, тохижилтыг дуусгалаа. Цар тахлын нөхцөл байдал намжихаар багш, сурагчдад хүлээлгэж өгнө.
Энэ танхимд хүүхэд бие даан сурахад зориулсан компьютер, ширээ сандал, преоктор, зурагт, номын шүүгээ, цахилгаан зуух, камер, ус шүүгч бий.
Мөн мэргэжлийн компаниудтай хамтран “Дээрэлхэлт”, “Влог хэрхэн хийх вэ”, “Хог хаягдал хаачдаг вэ”, “Сэтгэлийн түгшүүр” зэрэг сэдвийг тайлбарласан, дохионы хэлмэрчтэй видео хийж байна. Сонголын бэрхшээлтэй хүн бүрт нээлттэй, цахим хэлбэрээр цацна” хэмээн ярьлаа.
Монгол Экологи Төв 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn