Вакцин хийлгэсний дараа гар хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах, бие тавгүйрхэх шинжүүд илэрч болно

53
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь 24 цагаар ажиллаж байна. Гуравдугаар сарын 17-нд иргэдээс нийт 400 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 15 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.45 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 30 иргэн хандсанаас таван иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 25 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.
Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 108 буюу 27 хувийг машин ачилт,  91 буюу 22.7 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршлын талаарх дуудлага эзэлсэн байна. 
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье.
-Вакцин хийлгэснээр биед ямар нэгэн хариу урвал үзүүлэх үү?
-Вакцин хийлгэсний дараа хэсэг газар гар хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах, бие тавгүйрхэх шинжүүд илэрч болно. Эдгээр нь 1-2 өдөрт аяндаа зүгээр болно. Ийм шинжүүд илрэх нь та халдвар авсан гэсэн үг биш. Харин эдгээр шинж тэмдэг нь таны биед халдвараас сэргийлэх дархлаа бий болж байгааг илтгэнэ. Хэрэв танд эдгээр шинж тэмдэг арилахгүй олон хоног үргэлжилбэл эмчид хандах хэрэгтэй.
-Коронавирусийн вакцин аюулгүй юу?
-Вакцины судалгааг олон орны янз бүрийн насны, олон ястан үндэстнийг хамруулан хийдэг бөгөөд аюулгүй байдлын олон стандарт, шаардлагыг хангасан вакцин хийхийг зөвшөөрдөг. Одоогоор баталгаажсан коронавирусийн эсрэг вакцинууд нь эдгээр стандарт, шаардлагуудыг хангасны үндсэн дээр хүн амд хэрэглэгдэж байгаа юм.
-Эмнэлзүйн туршилт, судалгаа гэж юу вэ?
-Эмнэлзүйн туршилт нь шинэ вакцины аюулгүй, үр дүнтэй эсэхийг тодорхойлоход ашигладаг судалгааны нэг төрөл юм. Аливаа  вакцины  эмнэлзүйн туршилт нь дөрвөн үе шаттай байдаг. Үүнд:
I үе шат бол цөөн тооны сайн дурын, эрүүл хүмүүст хийсэн анхны  туршилт бөгөөд ихэвчлэн хэдэн сар үргэлжилдэг.
II үе шат нь вакцины тууштай байдал, аливаа гаж нөлөө, дархлааны хариу урвал     үүсэж эсэхийг шалгадаг. Энэ үе шат хэдэн сар үргэлжилж болно.
III үе шат нь аюулгүй байдал, үр ашгийн талаарх баттай мэдээллийг цуглуулдаг. Энэ нь ихэвчлэн мянга мянган сайн дурын хүмүүсийг хамруулдаг тул хэдэн жил үргэлжилж болно.
IV үе шат нь вакциныг лицензжүүлж,  хүн амын дунд вакцин хийсний дараа үр дүнтэй байдлыг үнэлэх үе шат юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn