Шартсаны дараа кофе уух нь өөрийгөө хөнөөсөнтэй ижил хэрэг

194

Кофе хэрэглэдэггүй албан газар, байгууллага, айл өрх өнөөдөр бараг байхгүй болжээ. Кофег сэргээдэг, эрч хүч нэмдэг, ядаргаа тайлдаг гэхчилэн магтдаг. Үнэхээр кофе тийм шидтэй ундаа мөн үү? Уламжлалын дагуу кофег өргөн хэрэглэдэг дэлхийн улс орнууд / турк, куба, бразили гэх мэт/ өнөөдөр кофений хэрэглээгээ багасгах, цаашилбал татгалзах хандлагатай болсон байна.
ДЭМБ-ын статистик мэдээнээс үзэхэд кофе нь зүрх судасны өвчинд сөргөөр нөлөөлдөг аж. Өдөрт 3-4 аяга кофе уудаг хүмүүс бухимдах нь их байдгийг сэтгэл зүйчид тогтоосон байдаг. Мөн кофе нь хүний мэдрэлийн эд эсэд тийм ч таатай нөлөөлдөггүй байна. Кофе уугаад сэргэдэг тухайд бол:
-Энэ нь тур зуурын үзэгдэл. Кофенд сэргээшийн төрлийн бодис байдгийг бүү март.
-Өдөрт өтгөн кофег гурваас илүү хэрэглэхэд л хүн ядаргаанд орох өндөр магадлалтай.
-Шартсаны дараа зарим нь сэргэх гэж аяга аягаар кофе уудаг. Ингэснээр та өөрийгөө хөнөөж байна гэсэн үг.
-Та зүрх судас, элэг цөсний өвчин хуучтай бол кофеноос бүрмөсөн татгалз. Кофе нь цөсийг өтгөрүүлдгийг сана.
-Өглөө кофе уух нь өдрийн явцад таныг сульдаана.
 
Updown.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn