Нэг өрх 3-5 цахилгаан тень зэрэг залгаж, нэг шонгоос 2 айл зэрэг тог авч байсан зөрчлүүд илэрчээ

178
Хөл хорионы үед ахуйн цахилгааны хэрэглээ 15 хувиар өссөн байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт тогны төлбөр тэглэсэнтэй холбоотой ойлголтын зөрүү гарч, өмнөх жилийнхээс 2-3 дахин их тог зарцуулж байна гэсэн мэдээллийг албаны эх сурвалжууд өгчээ. Түүнчлэн хэрэглэгчээс ирсэн санал, хүсэлтийн дагуу УБЦТС ТӨХК-тай хамтарсан хяналт шалгалт хийхэд нэг өрх 3-5 цахилгаан тень нэгэн зэрэг залгаж, нэг шонгоос хоёр айл тог авч ашиглаж байсан зөрчлүүд илэрсэн байна. Тиймээс УБЦТС-аас өмнөх жилийн мөн үетэй харьцуулж хэрэглэсэн тогны мөнгөн дүнгээр тооцож буйг, мөн өндөр төлбөр гарсан гэх айл өрхөд очиж хэмжилт хийж гомдлуудыг шийдвэрлэжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn