Мөс цөмөрсөн дуудлагаар шуурхай ажиллаж 4 иргэнийг аварчээ
Налайх дүүргийн 6-р хороо Мойлтын тохойд Туул голд мөс цөмөрч автомашин суусан, иргэд гарч чадахгүй байна гэсэн дуудлага өчигдөр 07:02 цагт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан 6 алба хаагчийг очиход "Харьер" загварын автомашин голд суусан, дотор нь 4 иргэн гарч чадахгүй байдалтай байсныг аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж авран хамгааллаа.
Ихэнх гол мөрний уртын дагуу мөсний зузаан харилцан адилгүй, 2021 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-15 см нимгэн байна. Иймд иргэд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.