Хаваржилт хүндэрч, өвс тэжээл муутай малчид сандарч байна

223

Хайруу өвлийн хүйтнийг арай хийн давсан малчид хаврын хавсраг, шороон шуурганд нүдүүлж, хэдэн малаа барах нь ээ. Саяхан орсон цасны улмаас баруун болон аймгуудын хаваржилт хүндэрсэн аж. Малчид зурагт, радиогоор цаг агаарын мэдээ байнга сонсож байгаа боловч тэнгэрийн байдлыг харж малаа бэлчээрт гаргадаг байна. “Хаврын тэнгэр хувьсамтгай  гэгчээр хаврын тэнгэр аашаа үзүүлж байна” хэмээн малчид ярьж байна. Энэ жилийн хувьд цас ихтэйгээс гадна салхи ихтэй байгаа аж. Тиймээс өвс, тэжээл муутай мал салхинд ганхаж, олигтой идээшихгүй байна гэнэ. Баруун аймгуудад хаваржилт хүндэрч өвс, тэжээл хомсдож эхэлсэн бол зүүн аймгуудад шороон болон цасан шуурга байнга тавьж, саяхан гал түймрийн аюулт нөхцөл байдалтай тулгараад буй. Үүний улмаас олон малчин өрх эрдэнэт мал сүргээ алджээ. Хээл нь хүндэрсэн мал шуурганы ая даахгүй сөхөрч унаад цасанд даруулж тамирдан унаж буй гэнэ. 
 Хээл нь хүндэрсэн мал шуурганы ая даахгүй сөхөрч унаад цасанд даруулж тамирдан унаж буй гэнэ
              Өнгөрсөн өвөл нийт нутгийн 80 гаруй хувь нь цастай, ихэнх аймгуудад өвөлжилт хүндэрч, зарим нутагт мал бэлчээрлэх боломжгүй байсан. Мөн цаг уур, орчин шинжилгээний газрын мэдээлснээр хоёрдугаар сарын дунд үед нийт нутгийн 60 гаруй хувь нь цастай байх төлөвтэй байна.  Энэ жил малчдын түвшинд өвс нэг сая тонн, сүрэл 15 мянган тоннн, ногоон тэжээл 88 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 32 мянган тоннн, гар тэжээл 47 мянган тонн, дарш 13 мянган тонн, хужир, шүү 92 мянган тонныг тус тус бэлтгэсэн. Тэгвэл бэлтгэгдсэн өвс, тэжээл 70 хувь нь  зарцуулагджээ. Өвөлжилтийг хүнд давсан орон нутгууд үлдсэн нөөцөөрөө хаврыг давахад хүнд байгаа учир аймгийн онцгой байдлын газраас өвс, тэжээлийн тусламж үзүүлж байгаа аж. Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц 2022 оны аравдугаар сарын 25-ны байдлаар 22 мянган тонн өвс, 8.4 мянган тонн тэжээлтэй байсан бол борлуулалтаас 5.4 мянган тонн өвс, 3.3 мянган тонн тэжээлийг нэмж татан авсан. Өвсний 70 хувь, тэжээлийн 64 хувийг зарцуулан одоогийн байдлаар 7.5 мянган тонн өвс, 4.2 мянган тонн тэжээлийн нөөцтэй байгаа аж. Хэрэв цаг эрс хүйтэрвэл энэ нөөцөөр хаврыг давахад бэрх байдал үүсэж, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ он гарснаар 416,560 толгой том мал зүй бусаар хорогдсон гэх мэдээлэл өгч байлаа. Энэ нь өмнөх долоо хоногоосоо 132 мянга 472 толгойгоор нэмэгджээ. Энэ нь нийт малын 0.6 хувь юм. Тэгвэл Увс /64057/, Сүхбаатар /59936/, Завхан /57873/, Архангай /54212/, Ховд /22962/ аймгууд хамгийн их хорогдолтой байгаа аж. Мөн зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 35 хувьд нэн их, 41 хувьд их, 20 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байна. Тухайлбал, арван аймгийн 23 суманд цагаан зуд, 13 аймгийн 41 сум цагаанаар зудархуу. хаваржилт хүндэрч мэдэхээр байна. Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Түргэн, Өндөрхангай, Ховдын Алтай, Үенч, Булган, Говь-Алтайн Жаргалан, Завханы Тэс, Баянхонгорын Жаргалант, Эрдэнэцогт, Өвөрхангайн Хайрхандулаан, Төвийн Эрдэнэ, Өндөрширээт, Зуунмод, Баянчандмань, Сүхбаатарын Асгат, Халзан, Наран, Хэнтийн Өмнөдэлгэр, Хэрлэнд нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зуд болох нөхцөл бүрдсэн гэх дүгнэлт гарчээ.

Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц 2022 оны аравдугаар сарын 25-ны байдлаар 22 мянган тонн өвс, 8.4 мянган тонн тэжээлтэй байсан бол борлуулалтаас 5.4 мянган тонн өвс, 3.3 мянган тонн тэжээлийг нэмж татан авсан. Өвсний 70 хувь, тэжээлийн 64 хувийг зарцуулан одоогийн байдлаар 7.5 мянган тонн өвс, 4.2 мянган тонн тэжээлийн нөөцтэй байгаа аж

Монгол орон даяар хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, малчид яах аргаа олохгүй сандарч байна. Намар цас хэдийд орсноос шалтгаалан мал амны өвстэй байх эсэх нь хамаарах ч цагаан зудтай бүс нутгийн малчид энэ хаврыг өвс тэжээлээр давж гарах нь ойлгомжтой боллоо. Тиймээс малчид малчны зээл болон ноолуураа барьцаанд тавьж өвс тэжээл худалдаж аваад буй гэнэ. Хөөрхий малчдад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байгаа бөгөөд өдөрт малаа хэд хэдээр нь үхүүлж байна. Хүн бүл муутай малчид цөхрөнгөө бараад буй. Цасны доороос гарсан жаахан өвсийг хавсраг дэгдээд юу ч үгүй хамаад хаяжээ. Тиймээс тал хээр болон говийн аймгуудад газар улаанаараа эргэсэн байна. Энэ хатуу цагт хатуу цагийг малчид минь өнтэй даваасаа билээ.

https://ergelt.mn/news/134/single/32269
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn