ЭЦА: Интерполоос Б.Идэр-Одыг Австралиас АНУ руу гарсан тухай мэдээлэл ирүүлсэн

220

Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж байгаа гэсэн мэдээлэл үнэн гэдгийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч  Э.Сэргэлэнбаатар  хэллээ. Түүнийг хоёрдугаар сард эрэн сурвалжлах хүсэлтийг Эрүүгийн цагдаагийн газраас Интерполд хүсэлт гаргасан байна. Мөн Интерпол буюу Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагаас Б.Идэр-Одыг Австралиас АНУ руу гарсан тухай мэдээ цагдаагийн байгууллагад ирүүлжээ.
Цагдаагийн байгууллагаас "Их Бит" ХХК-ийн “IHC” койны хэрэгт Б.Гантиг, Б.Эрхэмбаяр, О.Мөнхжин, Б.Идэр-Од нарыг холбогдуулан шалгаж байсан. Б.Идэр-Одын хувьд эл компанийн 25 хувийн хувьцааг эзэмшдэг байсан бөгөөд өнгөрөгч оны хоёрдугаар сарын 21-ний өдөр хувьцаагаа шилжүүлсэн юм. Түүнийг ЭЦА-ны Эдийн засагтай тэмцэх газраас шалгаж, шалгалтын ажиллагааны хүрээнд зарлан дуудсан ч ирээгүй байна. 
Эх сурвалж:www.polit.mn 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn