Финландын Ерөнхийлөгч хоёр дахь шатны сонгуулиар тодорно

70


Финланд улс НАТО-д элссэнээс хойших ерөнхийлөгчийн анхны сонгууль ням гарагт боллоо. Ням гарагт болсон санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч сонгогчдын 50 ба түүнээс дээш хувийн саналыг аваагүй тул хоёр дахь шатны сонгуулийг явуулахаар шийдвэрлэжээ. Санал хураалтыг хоёрдугаар сарын 11-нд явуулах бөгөөд эхний шатанд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч өрсөлдөх юм.

Санал хуудсын 97 хувийг тоолж дууссаны дараах байдлаар Ерөнхий сайд асан Александр Стубб 27.1 хувь, Гадаад хэргийн сайд асан Пекка Хаависто 25.7 хувийн санал авснаар хоёрдугаар шатанд өрсөлдөхөөр болсон байна. А.Стубб нь консерватив үзэлт Үндэсний эвслийн намаас нэр дэвшиж байгаа бөгөөд тэрбээр 2014-2015 онд Финландын засгийн газрыг тэргүүлж байсан юм. Ногоон намаас нэр дэвшигч П.Хаавистогийн хувьд гурав дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна.

Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд зургаан эрэгтэй, гурван эмэгтэй нийт есөн нэр дэвшигч өрсөлджээ.  Тус улсын одоогийн Ерөнхийлөгч Саули Ниинистёгийн зургаан жилийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаа гуравдугаар сард дуусаж байгаа бөгөөд тэрбээр гурав дахь удаагаа нэр дэвших боломжгүй. Финландын Ерөнхийлөгчийн албан тушаал нь ерөнхийдөө бэлгэдлийн чанартай байдаг хэдий ч Европын ихэнх орноос ялгаатай нь гэвэл Ерөнхийлөгч гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогыг боловсруулахад тодорхой эрх мэдэлтэйгээр оролцдог. Ялангуяа Европын Холбооны гишүүн бус орнууд буюу АНУ, ОХУ, БНХАУ-тай харилцах харилцааг түлхүү анхаардаг.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn