Т.Дэлгэрмөрөн: Өөжгий ахын минь түмэн зөв шүү дээ. Манайд яагаад дандаа нэгнээ дэмжиж болдоггүй юм

179

Гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших өөрийн ая, дуугаа оюуны өмчөөр хамгаалуулж, дуучдаас татан авч буйгаа мэдэгдсэн билээ. Тодруулбал, "Номин талст" хамтлагт өгсөн дуунуудыг Хаянаа, Дээгий нараар дуулуулахгүй гэх утга бүхий мэдэгдлийг хийсэн. Тэгвэл "Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн хариу тайлбар хийжээ. Тэрбээр,
"Өөжгий ахын минь түмэн зөв шүү дээ. Дэлхий даяараа дуу бүтээгчдийн эрхийг хамгаалж хувь хүртээж байхад, манай улс гэхээрээ яагаад дандаа нэгнээ дэмжиж болдоггүй юм. Ахын минь түмэн зөв.
Гэхдээ 20 жилийн өмнө бол ийм дүрэм журам, хууль байсангүй болохоор дуу бүтээгчдийнхээ зохиож өгсөн дууг хит болгох гэж чармайсан дуучдынхаа түүх цаг хугацаа, хөдөлмөрийн хөлсийг, тэр тусмаа тоглолт бүртээ үнэ төлбөргүй дуулуулж явсан гоё нөхөрлөлөө бид хайрлан хамгаалж, ганц ая зохиогч биш яруу найрагчтайгаа гурвалсан гэрээ хийж хувь тохирох учиртай болохоос амьдарч дуулсан хүний хувь заяаг тэгж ч дураараа хориглох нь арай түргэдэж байгаа хэрэг болов уу гэж өчүүхэн би бодно.
Биднийг бид биш сонсогч олон минь алдаршуулсан байдаг болохоор нэгэн биеийн үзэл бодлыг нийтийн эрх ашгийн төлөө сэтгэж хууль дүрэм батлагдтал хувь хувьдаа тайван амгалан амьдарцгаая аа.
Ээд дээ, нэг юм дуулна даа, дуулна. Гарцаагүй" гэжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn