Голомт банк “Gold Forum-2024” арга хэмжээний хандивыг “Зүрх мартахгүй” төсөлд гардууллаа

135
Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсэд хөрөнгө оруулах олон санаачилгыг гарган хэрэгжүүлдгийн нэг нь “Зүрх мартахгүй” төсөл юм. Банкны зүгээс зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд, багачуудыг эх орондоо, үнэ төлбөргүй эмчлэх зорилготой уг төслийг анх эхэлсэн цагаас буюу 2020 оноос хойш дэмжин ажиллаж буй. Бид төсөлд нэгдсэн цагаасаа зүрхний ховор оноштой хүүхдүүдийг мэс засалд орж, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд тасралтгүй хувь нэмрээ оруулсаар энэ хугацаанд нийт 390 гаруй сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг үзүүлжээ.
Голомт банк 2018 оноос хойш уул, уурхайн салбарын манлайлагчдад зориулсан “Gold Forum” арга хэмжээг зохион байгуулж буй бөгөөд арга хэмжээний үеэр сайн үйлсийн ажил, хандивын үйл ажиллагааг өрнүүлж, цугларсан мөнгийг хүүхэд, багачуудын ирээдүйд зориулан сайн үйлсийн аянд хандивладаг уламжлал тогтоод 2 дахь жилтэйгээ золгож байна. Харин энэ жилийн хандивыг “Бундан” ТББ-ын “Зүрх мартахгүй” төсөлд зориулахаар болсон билээ.
Энэхүү шийдвэрийн дагуу “Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдөр”-ийг тохиолдуулан Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд,“Уулс Ноён ХХК”-ийн Гүйцэтгэх захирал П.Энхтулга болон бусад холбогдох төлөөллүүд хамтран хандивыг төслийн багийнханд албан ёсоор гардуулан өгч, бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэх үнэ цэнтэй үйлсэд хөрөнгө орууллаа.
“Уулс Ноён ХХК”-ийн Гүйцэтгэх захирал П.Энхтулга:

Өнгөрсөн жилээс эхлэн “Зүрх мартахгүй” төсөлд хандив оруулахаар гэр бүлийнхээ хүнтэй ярьж байсан. чин сэтгэлээсээ зорьж, өгч буй энэ хандиваар хүүхэд, багачуудад амьдрал бэлэглэж чадна гэж бодохоор баяртай байна.
Мөн Голомт банк өөрийн санаачлан зохион байгуулж буй арга хэмжээ, үйл ажиллагаа бүрдээ “Зүрх мартахгүй” төслийг сурталчлахаас гадна SocialPay аппликэйшнээр дамжуулан төсөлд нэгдэж, сайн үйлсийн аянд хувь нэмрээ оруулах боломжийг нийт харилцагчдадаа нээлттэй болгосон билээ.
Голомт банкны хамт олон цаашид ч “Зүрх мартахгүй” төслийг үргэлжлүүлэн дэмжиж, илүү олон хүүхэд, багачуудын ирээдүйд гэрэл гэгээ бэлэглэх үйлсэд манлайлан ажиллах болно.
Зүрх мартахгүй төслийн талаар: “Бундан” ТББ-ын “Зүрх мартахгүй” төсөл нь Монгол орны алслагдсан бүс нутагт амьдардаг болон амьжиргааны түвшин доогуур өрхийн зүрхний төрөлхийн  гажигтай бяцхан хүүхдүүдэд туслах зорилготой. Анх дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын үед “Зүрх мартахгүй” төсөл хүмүүнлэгийн тусламжаа эхлүүлж, өнөөдрийг хүртэл төслийн багийнхан нийт 75,068 км замыг туулан, Монгол, Тува, Киргиз, Афганистан улсын нийт 31,322 хүүхэд, том хүнийг үзлэгт хамруулан, 1,139 бяцхан хүүхдэд зүрхний хагалгааг амжилттай хийжээ.скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn