О.Баасанхүү: Лу.Гантөмөр тэргүүтнүүд цагдаад шинэчлэл хийж чадахгүй!

131

Тодруулбал тэрээр нийгмийн сүлжээнд: "27 жил хуулийн салбарт байж өмгөөлөл хийлээ. 8 жил хууль тогтоогч байлаа. Цагдаагийн тухай хуулиа өөрчлөөд хуульч хүн ЦЕГ-ыг удирдаж болно гэвэл би ажиллахад бэлэн байна. Цагдааг иргэншүүлэх хэрэгтэй.
2017 оноос өмнө цагдаагийн дарга хэн ч ажиллаж болдог байсан. Тиймээс хуулиараа "Сахал" Б.Билэгт ЦЕГ-ын дарга болж байв. Гэтэл 2017 онд хуульд Энхтөр өөрчлөлт оруулахаар хөөцөлдөн, МАН хуулийг нь өөрчлөн 20 жил цагдаад ажилласан хүн Цагдаагийн дарга болох хуультай болсон.
Цагдаа нар намайг даргаар тавиасай гэж бүр залбирах хэрэгтэй.
Учир нь Шүүхийн дарга хэн байсан шүүгчийн цалин хэд болсон.АТГ дарга хэн байсан.АТГ-ын ажилтны цалин хэд болсон.Хот тохижилтын дарга хэн байсан.Цалин хэд болсон.Миний эхний ажил цагдаагийн цалин хангамжийг нэмэхээс эхлэнэ." гэх мэтээр бичиж буй.
 
Тэгвэл тэрээр өнөөдөр 461 дүгээр хорих ангид цагдан хоригдож байхдаа нас барсан иргэн О-той холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэн, "АН 21-тэй хүүгийн төлөө дуугараасай гэх юм. Орон нутгийн намын дарга нь алуулаад цогцос нь хөрөөгүй шахуу байхад үхлээр нь наймаалцсан Гантөмөр тэргүүтэй хүмүүс одоо энэ хүүхэд дээр дуугараад Цагдаад шинэчлэл хийнэ гэж Та бодож байгаа бол их л гэнэн, тэнэг байна даа. Тэд чадахгүй." гэсэн байна.
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn