G-Dragon дуугаа сансарт илгээнэ

11

Өмнөд Солонгосын дуу зохиогч, реппер, “Big Bang” хамтлагийн ахлагч G-Dragon дуугаа сансрын уудамд илгээхээр болжээ. “Microsoft Azure OpenAI”-ийн “Sora” сервис, “Galaxy Corporation” компани, шинэ технологийн “KAIST” хүрээлэнтэй хамтарсан төслийн хүрээнд тэрбээр тусгай дуу, клип зохиож, задгай сансарт илгээх юм.
Энэ төсөл нь NASA-гийн харь гарагийнхантай холбоо тогтоох SETI (Search for Extraterrestrial Intelligence) хөтөлбөртэй холбоотойгоор хэрэгжинэ. Хөтөлбөрийн хүрээнд өмнө нь Английн “The Beatles” хамтлагийн дууг сансарт “явуулаад” байсан бөгөөд G-Dragon энэ төсөлд оролцсон анхны солонгос уран бүтээлч болж байгаа юм.
G-Dragon 2024 онд KAIST хүрээлэнгийн зочин профессороор уригдаж байсан. Тэр үед G-Dragon хиймэл оюун ухаан K-pop ертөнцөд хэрхэн нөлөөлөх талаар илтгэл тавьж байлаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn