Амралтын өдөр ажиллах шинжилгээний цэгүүд зайлшгүй шаардлагатай иргэдэд үйлчилнэ

64
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт ПСР шинжилгээний цэгтэй холбоотойгоор иргэдээс ирсэн түгээмэл асуултад хариулт өгчээ.
-Амралтын өдрөөр шинжилгээний цэгүүд ажиллах уу?
-Амралтын өдрөөр ажиллах шинжилгээний цэгийн мэдээлэл өмнөх баасан гарагт тодорхой болно. Амралтын өдрөөр ажиллаж байгаа шинжилгээний цэг зайлшгүй шаардлагатай /яаралтай эмнэлэгт хэвтэх, оршуулгын үйл ажиллагаанд оролцох гэх мэт/ иргэдэд үйлчилнэ. Бусад тохиолдолд eruul.gerege.mn-ээр цаг авч, шинжилгээнд хамрагдана.
-Ойрын хугацаанд шинжилгээний цаг байхгүй тул яаж яаралтай шинжилгээ өгөх вэ?
-Яаралтай шинжилгээнд хамруулах цэг гэж байхгүй. Иргэд шаардлагатай тохиолдолд хувийн эмнэлгүүдэд шинжилгээ өгөх боломжтой.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn