Интернетийн шугам сүлжээ завсарлаж байсан ажилтан хүчдэлд цохиулж, гэмтжээ

18

Интернетийн шугам сүлжээ засварлаж байсан нэг хүн цахилгааны хүчдэлд цохиулж, гэмтжээ. 
Тодруулбал, Нийслэлийн Налайх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гурван давхар барилга дээр интернетийн шугам сүлжээ засварлаж байсан нэг хүн цахилгааны хүчдэлд цохиулж унасан байна. Энэ тухай дуудлагыг зургаадугаар сарын 3-ны 17:38 цагт Онцгой байдлын газар хүлээж авсан байна.
Улмаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид нэг км зам туулан, 17:40 цагт очиход “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн ажилтан Ц /32 настай, эрэгтэй/ нь зоогийн газрын гурван давхар барилга дээр интернетийн сүлжээ засварлах явцдаа 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрсний улмаас баруун хөлийн сарвуу, баруун гарын шууны хэсгээр түлэгдсэн байжээ. Тухайн иргэнийг эрүүл мэндийн байгууллагад хүргэжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn